Шууд Chart

Ц.Төрхүү: Улаанбаатарын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан

2022-04-22 14:44:07

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэгт "Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдал" сэдвээр “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү илтгэл тавилаа.

Тэрбээр “Манай байгууллага Улаанбаатар хотын иргэдийг стандартад нийцсэн ундны усаар хангаж, гарсан бохирыг татан зайлуулах үүрэгтэй. Усны 10 эх үүсвэр, гүний 218 худаг, 10 усан сан, долоон насос станц, дахин дамжуулах 13 насос станц, сүлжээний 13 усан сан, цэвэр усны 586 км, бохир усны 230 км гаруй шугам бий. Нийслэлчүүд хоногт 150-170 мянган метр куб ус хэрэглэж байна. Манайх усыг газрын гүнээс авахаас хэрэглэгчдэд хүрэх хүртэл нь хянадаг. Эх үүсвэрийн талбайд шинжилгээ, судалгаа авдаг 18 цэг байна. Мөн байнгын хяналтын суурин таван цэг бий. Энэ нь газрын гүний усны чанар, түвшин, бүтэц, бохирдлын мэдээллийг өдөр тутам өгдөг. Хяналт, удирдлагын төв 2018 онд байгуулагдсан. Энэ төвөөс бүх салбар цэгээ хянаж, удирддаг. Мөн ундны усны чанарыг лабораториор хоногт 100 гаруй цэгээс 100 гаруй элементээр хянадаг. Жилд 5000 сорьц авдаг. Манай лаборатори Монгол Улсдаа номер нэг, Азидаа эхний гуравт ордог. Ажилтнууд маань гадаадад боловсрол эзэмшсэн.  

Улаанбаатар хотын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан гэж хөндлөнгийн шинжээчид үнэлсэн. Өнөөдөр бид газар шорооны ажил хийлгүй, шуудуу ухалгүйгээр, шугамыг доторлох ажил хийж байна. Энэ технологи бол хамгийн сүүлийн үеийнх. УСУГ-аас ус тасална гэж зар явуулахаа болиод гурван жил болж байна. Европчууд энэ технологийг ашигладаг. Цаашид дээрх технологийг бохирын шугамд ашиглахаар төлөвлөж байна” гэж ярив.


Ц.Төрхүү: Улаанбаатарын ундны усны чанар, эрүүл ахуйн байдал бүрэн хангагдсан  
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй