![](/uploads/202204/news/thumb/53b9d601b8c8f04a95d1870dfa449801_x3.jpg)
1966 оны үерийн үеэр Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин нэмэгдсэн бөгөөд 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амссан. Тэрхүү үерээс болж Улаанбаатар хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын голдирол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болсон байна. Энэ бол 100 жилд нэг удаа тохиодог үер бөгөөд одоогийн нөхцөлд үерийн аюулаас хэрхэн хамгаалах талаарх судалгааг эрдэмтэд хийжээ.
Туул голын урсгал ердийн үед 25 м/сек байдаг бол 1966 онд 1580 м/сек болж, эрэг дагуу ямар ч хамгаалалтгүй байсан байна. Орчин цагт үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс усны урсгалыг 2490 м/сек байхаар тооцож, хамгаалалт хийх ёстой гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ.
Өнөөгийн нөхцөлд Туулын хөндийг дүүргэх хэмжээний үерийн аюул үүсэж болзошгүйг ч санууллаа. Ганц Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт голууд ч үерлэх магадлал өндөр юм.
Эрдэмтэд аюул ослыг урьдчилан тооцоолоод зогсохгүй үерийн хамгаалалтын даланг хаана, ямар хэмжээний хүчин чадалтайгаар байгуулах болоод гүүр, гүүрэн байгууламжуудын хүчин чадлыг сайжруулах, Туул усан цогцолбор байгуулах шаардлагатай байгааг дурдаж байна.
Үерийн аюулаас сэргийлэх судалгааг эрдэмтэд танилцуулав | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.