Шууд Chart

Үндэсний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж суурилуулах цаг болсон

2022-04-23 08:19:44

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “УСУГ-тай гэрээтэй нийт 500 орчим үйлдвэрийн 284 нь бохирдуулагч гэсэн ангилалд, үлдсэн нь харьцангуй бага бохирдуулагч ангилалд орж байгаа. 2012-2020 оны хооронд бохирдлын хэмжээ өссөн үзүүлэлттэй байна" гэлээ.

Тэрбээр "УСУГ-тай гэрээтэй арьс шир боловсруулах, ноос ноолуурын 11 үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж байдаг. Нэмж зургаан үйлдвэр суурилуулахаар төлөвлөгөөнд тусгасан. Цаашид үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд болох ус, ундаа, архи, пиво, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүгд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болж байж урагшаа нэг алхам алхах юм. Иймд Туул голоо аваръя, үйлдвэрүүд маань урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулъя, энэ чиглэлд яам, тамгын газрууд бодлогоор дэмжиж ажиллая. Ташрамд хэлэхэд, энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд Усны газар, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний холбоо гэсэн гурван байгууллага манлайлж ажиллаж байгаа" гэлээ.


Үндэсний үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж суурилуулах цаг болсон   
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй