![](/uploads/201406/news/thumb/49fc44b9ec2a630c433ead6013febeca_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга “Тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/487 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажиллана. Тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн судалгааны ажлыг 2014 оны зургаадугаар сарын 9-нээс 2014 оны долоодугаар сарын 9-ний хооронд явуулж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд бүртгэлтэй орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг мэдээллийн сангийн бүртгэлд бүрэн хамруулан хамтарч ажиллахыг тус төвийн захирал Ц.Иньяахүүд, орон гэргүй тэнэмэл иргэдийг бүрэн хамруулан зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа.
Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох 68.825.000 төгрөгийг 2014 оны нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл, орон орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо.
Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж, ажлын байранд зуучилна | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.