Шууд Chart

“Нярайн эрт үеийн зайлшгүй тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт явагдлаа

2014-06-17 09:56:29

“Нярайн эрт үеийн зайлшгүй тусламж үйлчилгээ” үзүүлэх асуудлаар сургалт ЭХЭМҮТ-д боллоо. Сургалтад ДЭМБ-ын сургагч байш нар уригдан ирж сургалт явуулсан бөгөөд ЭМЯ, ДЭМБ, ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын дүүргүүд болон ойролцоох аймгуудаас төлөөлөгч нар оролцов.

Сургалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Нярайн эрүүл мэндийн асуудал бол өнөөдөр дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, Эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг харуулдаг гол үзүүлэлтийн нэг юм.
Сүүлийн 20 жилд хүүхдийн эрүүл мэндийн тусламж ниймийн эрүүл мэндийн арга хэмжээний үр дүнд 0-59 сартай хүүхдийн эрүүл мэндийн байдал сайжирч урьдчилан сэргийлэх боломжтой өвчний нас байралт буурсан нь саашаалтай байна.
 
Гэвч нярайн эндэгдэл төдийлөн буурахгүй байгаа. Монгол улсын хэмжээнд 2013 оны 1 хүртэл насны хүүхдийн эндэгдлийн 50 гаруй хувь нь эхний долоо хоногтоо, 5 орчим хувь нь 7-28 хоногт оногдож байна. Иймээс энэ үеийн тусламж үйлчилгээнд төр засгийн бодлогыг чиглүүлэх, үүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгах шаардлагатай юм. Эрт нярайн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрах нь эхийн эрүүл мэнд, жирэмсний хяналт, эх барихын тусламж үйлчилгээнээс маш их хамаардаг.
 
Эрүүл мэндийн яамны зүгээс 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон” зарлаж энэ арга хэмжээний хүрээнд дутуу нярайн эрүүл мэндийг сайжруулахад түлхүү анхаарч ажиллаж байна. НҮБ-аас гаргасан эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах глобал стратегийг хэргэжүүлэхэд энэхүү арга хэмжээ, сургалт томоохон үүрэгтэй юм хэмээгээд ДЭМБ-аас өндөр мэдлэгтэй, ур чадвартай зөвлөхүүд хүрэлцэн ирж тус сутгалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Нярайн эрт үеийн зайлшгүй тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт явагдлаа  
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй