Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөрөнгийн зах зээлийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх зорилгоор “Ногоон сум” аяныг эхлүүлсэн.
Зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс хөрөнгийн зах зээлээс ашиг хүртдэг бус, олон нийт нэмэлт орлоготой байж үндэсний хөрөнгө оруулагчдыг бойжуулах нь төслийн гол зорилго.
Өөрөөр хэлбэл, эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн хөгшин, хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээх юм.
“Ногоон сум” аян Өвөрхангай аймагт нээлтээ хийж иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэлээ.
“Ногоон сум” аян Өвөрхангай аймгаас эхэллээ | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.