Шууд Chart

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар "Bravo" шагналын эзэн болжээ

2022-04-24 13:40:35

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар олон улсын уралдаанд нэр дэвшиж, тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолд "Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин"-ны номинацид нэр дэвшиж, тэрхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон байна.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Баярт мэдээг дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь 2018 онд манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм" гэжээ.

"BraVo” шагнал нь нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг аж. Сонгон шалгаруулалтад уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж.

Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар "Bravo" шагналын эзэн болжээ  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй