Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн сурагчид “Дөл” тэмцээний шилдгүүдээ тодрууллаа

2022-04-25 10:42:36

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Дөл” тэмцээн болж, 124 сургууль тэргүүн байр эзэллээ.

Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд нийт 21 сургуулийн сурагч хилийн цэргийн 013, 084 ангид өрсөлдөж дүнгээ гаргасан юм.

Аман хүзүү болон гутгаар байрт 105, 65 дугаар сургууль, тусгай байрт 153 дугаар сургуулийн "Талын чоно" баг шалгарав.

Анх “Шонхор” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан уг тэмцээн 2006 оноос “Дөл” нэртэй болон жил бүр (Ковид-19 цар тахал дэгдсэн 2020, 2021 онд өнжсөн) зохиогдож байна.

Тус тэмцээний зорилго нь өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршижээ.

Тэцээний дүнг жагсаал, гардан тулаан, эссэ бичлэг зэрэг есөн төрөлд өрсөлдүүлж дүнг гаргасан аж. Нэмж хэлэхэд, дээрх тэмцээнд түрүүлсэн баг ирэх наймдугаар сард болох УАШТ-д өрсөлдөх юм байна. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгинохайрхан дүүргийн сурагчид “Дөл” тэмцээний шилдгүүдээ тодрууллаа   
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй