ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийх гэж байна. Мэргэжлийн лигт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратионы тэмцээн зохион байгуулах гэж байгаа билээ.
Poddubny Wrestling League-д ОХУ, Беларусийн шилдэг тамирчид тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн.
Зохион байгуулагчид өндөр шагнал гаргаж, гадаадын бөхчүүдийг урина гэж зарласан бөгөөд шагналын сан нь тодорхой болжээ.
Олимпын жингийн шагнал (чөлөөт 57, 65, 74, 86, 97, 125 кг, сонгомол 60, 67, 77, 87, 97, 130 кг):
1 байр - 1 сая рубль;
2 байр - 500 мянган рубль;
3 байр - 250 мянган рубль.
Олимпын бус жин (чөлөөт 61, 70, 79, 92 кг, сонгомол 55, 63, 72, 82 кг):
1 байр - 500 мянган рубль;
2 байр - 250 мянган рубль;
3 байр - 125 мянган рубль.
Хувийн болон шилдэг багийн шагнал:
1 байр - 2 сая рубль;
2 байр - 1 сая 200 мянган рубль;
3 байр - 800 мянган рубль.
Түрүүлсэн бөх нэг сая рубль гардана | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.