Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельги Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2022-04-26 12:47:25

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенсыг 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бельгийн Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хоёр талаар болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд өргөжүүлэхийн чухлыг онцлов. Тухайлбал, Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд И.Хоогмартенс хоёр улсын харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлж, хувь нэмэр оруулна гэдгээ нотлов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельги Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй