Шууд Chart

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав

2022-04-26 14:31:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заманыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг энэ онд Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт Элчин сайд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Элчин сайд Махбуб Уз Заман Монгол, Бангладеш Улс нь НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж,   харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.


Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй