Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

2022-04-27 14:27:23

Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голууд болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй мөсний үзэгдэл идэвхижиж байна.

Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Онги, Цагаантуруут, Идэр, Хожуул, Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Увс нуурын савын Хархираа, Чигж,  Түргэн, Хариг зэрэг голууд 30-150 см, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Буйр, Хөх нуур, Ойгон, Увс зэрэг нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөс байрандаа хайлах, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Цаашид цаг агаарын дулааралаас шалтгаалан гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй учир мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н ГУСХ


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй