Шууд Chart

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

2022-04-27 11:03:51

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохонаг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Палита Т.Б. Кохона Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Шри Ланкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол, Шри Ланкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.


Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй