Төв аймгийн Баянчандмань сумын соёлын төв нь 1958 онд баригдсан зориулалтын бус чулуун барилга, үндсэн хийцэнд суулт өгч мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 2012 онд актлагджээ.
Тус соёлын төв нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул шинээр соёлын төвийн барилгын ажлыг өнгөрсөн 2020 онд эхлүүлж хоёр жилийн хугацаанд улсын төсвийн 1.5 тэр бум төгрөгийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн байна.
Соёлын төвийн барилгын ажлыг “Мета менежмент” ХХК гүйцэтгэж шинэ байр нь нийт 4050 м2 талбайтай, дуу, хөгжим, бүжгийн зориулалтын стандарт хангасан бэлтгэлийн заал, номын сангийн уншигчдын танхим, номын фондны өрөө, орон нутаг судлах танхим, ажилчдын албан өрөө, үзэгчдийн танхим зэрэг нийт 15 өрөөтэй, 260 хүний суудал бүхий үзэгчдийн заал, 70 хүний суудалтай бельтажнаас бүрдсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгээрээ онцлогтой юм.
Өнгөрсөн хугацаанд тус соёлын төв нь жилдээ 140 гаруй соёлын үйл ажиллагааг давхардсан тоогоор 12 мянган иргэнд хүргэн үйлчилж, дэргэдээ хоёр төрлийн дугуйлан хичээллүүлж 60 орчим сурагч, 12 насанд хүрэгчдийг хамруулаад байна.
Төв аймгийн эдийн засаг, нийгмийн бодит байдалд судалгаа дүгнэлт хийж, орон нутгийн онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурласан иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэхэд чиглэсэн бодлогын баримт бичгүүдэд “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний болон орон нутгийн бахархлыг сэргээх,
зорилго, зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар албаныхан хэлж байсан юм.
Баянчандмань сумын шинэ соёлын төв ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.