Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч О.Н.Кожемякотой 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр уулзаж, хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Ө.Энхтүвшин цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгааг дурдаад цаашид тус хязгаарын далайн боомтоор дамжин өнгөрч буй Монголын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв.
Амбан захирагч О.Н.Кожемяко хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Алс Дорнодын “Восточный” боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тухай хоёр тал өмнө нь санал солилцож байсныг дурдаж, коксжих нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа энэ үед нүүрс тээврийн “Суходол”, “Вера” боомтуудаар нүүрсний экспорт хийх боломжийг судалж үзэхийг санал болгов. Мөн Улаанбаатар-Владивосток чиглэлийн шууд нислэг нээх, Монголоос Приморын хязгаарт арьс шир, мах, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх, Приморын хязгаараас Монголд мод, модон бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Ө.Энхтүвшин Приморын хязгаарт ажиллах үеэрээ “Монгол, Оросын хөгжлийн гарц-2022” бизнес форум болон Владивосток хотноо ажиллах Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ёслолын ажиллагаанд оролцоно.
Элчин сайд Ө.Энхтүвшин Приморын хязгаарт ажиллаж байна | ||
Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.