"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Цар тахлын хүрээ, халдварын тархалт Монгол Улсад буурлаа. Эдийн засаг, нийгмийн амьдрал хэвийн горимд шилжиж байна.
Цар тахлын эсрэг авсан хориг арга хэмжээг зарим улс орнууд сонирхож эхэллээ. Өчигдөр Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн яам хамтран Монгол, Солонгос, Малайз, Фижи, Вьетнам улсуудын цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээг дүгнэлээ.
Монгол Улс хэвийн амьдралдаа богино хугацаанд шилжсэн нь хүн амын дундах вакцинжуулалтын хувь өндөр, цар тахлын халдварын тархалтыг хумих, эмчлэх хариу арга хэмжээний тактик үр дүнтэй байсных гэж шинжээчид хэлж байна.
| Цар тахлын эсрэг Монгол Улсын авсан хариу арга хэмжээг олон улсад дүгнэлээ | ||
| Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.