Монголын морин спорт, уяачдын холбооноос “Их хурд-9” уралдааныг угтан “Монгол уяач-2022” зөвлөгөөн, спортын наадмыг зохион байгуулж байна. Спортын цуврал арга хэмжээний эхнийх болох бильярдын тэмцээн энэ сарын 22-нд болж, 24 баг оролцов. Бильярдын тэмцээний хосын төрөлд Завхан аймгийн баг түрүүлсэн бол ганцаарчилсан төрөлд “Журамт хүлэг” багийн уяач Э.Ганхөлөг түрүүлэв.
Харин спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 25-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.
Тус тэмцээнд 21 аймгийн салбар холбоод, галууд болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл нийт 32 баг өрсөлдөж байна. Тэмцээн гурав хоног үргэлжлээд маргааш өндөрлөх юм.
“Монгол уяач-2022” цуврал тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.