Чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ-ий хоёр дахь өдөр долоон жингийн барилдаан болж медальтнууд тодров.
Хөвгүүдийн 48 кг-д Спортын төв сургуулийн Д.Мөнхдөл, 55 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн Б.Одсүрэн, 80 кг-д Хэнтий аймгийн Х.Мөнхчулуун, охидын 43 кг-д “Хангарьд” спорт клубийн Б.Мөнгөнсолонго, 49 кг-д “Алдар” спорт хорооны Г.Соёлмаа, 57 кг-д Спортын төв сургуулийн Б.Энхдангина, 73 кг-д “Хангарьд”-ын Н.Баяржаргал нар жин тус бүртээ аваргаллаа.
Хоёр дахь өдрийн дүн
Хөвгүүдийн 48 кг (33 бөх):
- Д.Мөнхдөл (Спортын төв сургууль)
- Т.Мянганбанзрагч (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
- З.Мөнхсайхан (Төв)
- Д.Золбоо (Сэлэнгэ)
55 кг (45 бөх):
- Б.Одсүрэн (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
- Ж.Ганбаяр (Тэх-Мөнх)
- М.Сумъяабазар (Алдар)
- О.Тэнгисболд (Төв)
80 кг (33 бөх):
- Х.Мөнхчулуун (Хэнтий)
- Л.Отгонбаяр (Тэх мөнх)
- Д.Базарсад (Булган)
- Д.Ганхүлэг (Алдартан)
Охидын 43 кг (19 бөх)
- Б.Мөнгөнсолонго (Хангарьд)
- Г.Сарнай (Баянзүрх дүүрэг)
- Б.Чулуун-Эрдэнэ (Төв)
- Э.Буянхишиг (Увс)
49 кг (25 бөх):
- Г.Соёлмаа (Алдар)
- Ц.Одончимэг (Хангарьд)
- Н.Сувд-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод)
- Н.Мишээл (Налайх)
57 кг (22 бөх):
- Д.Энхдангина (Спортын төв сургууль)
- Б.Янжинлхам (Архангай)
- Г.Арвинбаяр (Алдар)
- О.Ууганцэцэг (Сэлэнгэ)
73 кг (13 бөх):
- Н.Баяржаргал (Хангарьд)
- Т.Уянга-Эрдэнэ (Алдар)
- Х.Сувд-Эрдэнэ (Өвөрхангай)
- Б.Түмэндэмбэрэл (Увс)
“Хангарьд”, спортын төв сургуулийн бөхчүүд хоёр алтан медаль хүртэв | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.