Баритон Ч.Бадрал дэлхийн "дэвжээ"-нд хүч үзсээр явна. Тэрбээр энэ сарын 10-16-нд Италийн Сардини дахь Кальяри хотын “Лирико” театрт Ж.Вердийн “Эрнани” дуурийн гол, Дон Карлогийн дүрд дөрвөн удаа амжилттай дууллаа.
Энэ бүтээлд БНСУ, Япон, Египет, Монгол, Италийн дуурийн гоцлоочдоос бүрдсэн олон улсын баг амжилттай хамтран ажиллаж, урлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Шүүмжлэгчид Монголын дуучин, баритон Ч.Бадралын хоолойн өнгө, тембрийн талаар онцгойлон бичжээ. Энэ мэтийн анхаарал татам мэдээллийн мөрөөр сүүлийн жилүүдэд нэг л нам гүмхэн байсан мэт санагдах дуучны амьдрал, уран бүтээлийн талаарх мэдээллийг дахин уудалмаар болов.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Мариинский театрт үе үе дуурьт тоглох тэрбээр Итали улсад суурин аж төрж буй аж. Түрүү жил төлөвлөсөн, гэрээт тоглолтууд буйн зэрэгцээ энэ онд болон ойрын ирээдүйд ажил ихтэй байх учраас эдгээртээ бэлтгэсээр байдаг юм байна.
Баритон Ч.Бадрал дэлхийн "дэвжээ"-нд хүч үзсээр явна | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.