Шууд Chart

“Ногоон сум” аян цан цохив

2022-04-28 17:51:36

МҮОНРТ-ийн санаачилгаар “Ногоон сум” аян орон даяар эхэлсэн бөгөөд тус аян өнөөдөр Улаанбаатар хотод үргэлжлэв. Энэ хүрээнд олон нийтийн төлөөлөл анх удаа Монголын хөрөнгийн биржийн цан цохилоо.

Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг бол банкнаас гадна хөрөнгийн зах зээл. Гэвч сүүлийн 30 жил хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн ойлголт оролцоо тааруу байв.

Хөрөнгийн биржээр өнөөдөр 35 хувьцаат компани энгийн арилжаагаар үнэт цаас арилжлаа. Өдөр бүр энд шинэ түүх бичигддэг. Учир нь Монголын хөрөнгийн зах зээл ногоон сумаар өсөж байна. Энэ өсөлтөөс хүн бүр хүртэж, ашиг олоход “Ногоон сум” төслийн баг уншигч танд тусална.

21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт “Ногоон сум” төслийн баг хүрч очиж иргэдэд хэрэгтэй хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг олгох юм. Тэд өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Архангай аймагт ажилласан билээ.

“Хөрөнгийн зах зээл биднээс хол, зөвхөн мөнгөтэй хүмүүс оролцдог” гэдэг ойлголт түгээмэл. Гэвч хувьцаа худалдан авч өөрт болон улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахад хэн нэгэн заавал их мөнгөтэй байх албагүй. Гагцхүү албан ёсны бүртгэлтэй брокер диллерийн компанид данс нээж халаасны мөнгөөрөө л арилжаанд оролцож болно.

Мөнгөө өсгөх, магадгүй саятан болох боломжийг Хаан, Хас, Голомт, Төрийн болон Худалдаа хөгжлийн гэсэн системийн таван банк олгож байна.

Дашрамд дуулгахад “Ногоон сум” аян маргааш ахмад настнуудад хөрөнгийн зах зээлийг сурталчилах бол нөгөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд танилцуулна. Харин ирэх тавдугаар сарын 6,7-нд Дархан, Эрдэнэт хотод үргэлжлэх юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ногоон сум” аян цан цохив   
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй