Шууд Chart

ОУУБИС баг түрүүлэв

2022-04-29 12:07:00

Монголын оюутны спортын V наадмын футзалын тэмцээн өндөрлөлөө.

Нийт 15 баг хоёр өдрийн турш Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд өрсөлдсөнөөс К.Болдбаатар дасгалжуулагчтай, Я.Алтансүх ахлагчтай ОУУБИС баг түрүүлэв. Харин хоёрдугаар байрт Б.Баярцэнгэл дасгалжуулагчтай, Т.Даваадорж ахлагчтай Рояаль ОУИС, гуравдугаар байрт Б.Баярсайхан дасгалжуулагчтай, П.Билэгжаргал ахлагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид тус тус орлоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа Футзалын ордонд болж шагналт байрт шалгарсан тамирчдын шагналыг наадмын зохион байгуулах хорооны гишүүн, БШУЯ-ны дээд боловсролын газрын ахлах шинжээч Д.Баяр, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, Наадмын зохион байгуулах хорооны гишүүн, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь нар гардуулан өгсөн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУУБИС баг түрүүлэв   
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй