Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Люксембургийн Их Гүн Хенрид 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Их Гүн Хенрид уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв.
Люксембургийн Их Гүн Хенри Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, Люксембургийн харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид Итгэмжлэх жуух бичгээ барив | ||
Үзсэн: 3158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.