Холимог тулааны UFC холбооноос зургаадугаар сарын 11-нд Сингапурын “Singapore Indoor Stadium” цогцолборт зохион байгуулагдах UFC 275 тэмцээнд болох тулаануудыг зарлалаа.
Энэ тэмцээнд хагас хүнд жингийн аварга, Бразилын Гловер Тейшейра, чансааны хоёрт бичигдсэн Чехийн Иржи Прохазкатай, эмэгтэй хөнгөн жингийн аварга валетина Шевченко чансааны тавын тулаанч Бразилын Тайла Сантостой бүс хамгаалах тулаан хийнэ. Мөн Хятадын Жан Вейли, Польшийн Йоанна Енжейчик нарын даагаа нэхэх тун сонирхолтой тулаантай.
UFC холбооны Монголын анхны тулаанч Д.Батгэрэл Өмнөд Солонгосын Кан Кён Хотой тулалдах болжээ. Манай тамирчин сүүлийн тулаанаа тун саяхан буюу гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Крис Гуттьрьезтэй хийж ялагдсан. Дана Батгэрэл 12 ялалт, гурван ялагдалтай болсон.
Энэ удаагийн өрсөлдөгч Кан Кён Хо 34 настай. Холимог тулаанд 17 ялалт, есөн ялагдалтай. Бусан хотын уугуул. UFC, Road FC, Deep, World Victory Road, Spirit MC холбоодод тулалдаж байсан. Road FC холбооны хөнгөн жингийн аварга болж байжээ. 2012 онд UFC холбоонд уригдаад Road FC холбооны аварга цолноосоо татгалзаж байжээ. UFC холбоонд ес тулалдаж, зургаа ялсан. Жи жицү суурьтай, таэквондо тамирчин. Ихэнх өрсөлдөгч нь өчүүлж, боолгоод бууж өгдөг.
Сингапурт болох тэмцээнд Монголын анхны тулаанч Д.Батгэрэл өрсөлдөнө | ||
Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.