Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болох Франц, БНСУ-ын тамирчид Улаанбаатарт хамтарсан бэлтгэл хийхээр өчигдөр ирлээ.
Францын багийн бүрэлдэхүүнд олимпын гурван алт, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай Тедди Ринер ирсэн нь онцлог байлаа. Өдгөө 33 настай түүний хувьд Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй юм.
Харин Өмнөд Солонгосоос дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпын мөнгө, хүрэл медальт Ан Баул хүрэлцэн ирлээ. Ринертэй харьцуулахад Ан Баул олимпоос хойш харьцангуй идэвхитэй тэмцээн уралдаанд оролцож байгаа юм. Өдгөө 28 настай тэрбээр энэ оны эхэнд Португалийн Гранд Пригээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн билээ. Тэд энэ сарын 13-ныг хүртэл бэлтгэл хийх гэнэ.
Сонирхуулахад, ирэх зургаадугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсын нийслэлд “Их дуулга” тэмцээн болно. "Степпе арена"-д болох тус тэмцээнд одоогоор Чили, Кыргызстан, Португаль зэрэг улсын тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
Алдарт Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй жүдочид Монголд ирлээ | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.