Шууд Chart

Оюутан бөхчүүд өрсөлдөв

2022-05-02 09:20:11

Монголын оюутны спортын V "Универсиад" их наадмын чөлөөт бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-нд "Аврагч" биеийн тамир, техник спорт хорооны зааланд боллоо.

МУИС, ШУТИС, "Аварга", "Рояаль", ИЗОУИС, "Мон-Алтиус", ҮБТДС, ҮБХИС, ДХИС, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ХУИС, "Этүгэн", ОУЭЗБИС, "Мандах" гэсэн 17 их, дээд сургуулийн 97 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпын тус бүр зургаан жинд өрсөлдөв.

Багийн нийлбэр дүнгээр спортын мастер Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС 231 оноогоор тэргүүлж, М.Хүрэлбаатар дасгалжуулагчтай "Их Засаг" ОУИС 187 оноогоор удаалж, спортын мастер Б.Батболд дасгалжуулагчтай ҮБХИС 159 оноогоор гутгаар байрт оров.

Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Цогтгэрэл, Азийн дэд аварга Б.Хулан, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, Н.Загардулам нарын тамирчдыг цэрэг хүчний байгууллагуудад данстай, нийгмийн даатгал төлдөг гэсэн шалтгаанаар тэмцээнд оролцуулаагүй.

Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг:

  1. Э.Дөлөө (ҮБТДС)
  2. П.Эрдэнэ-Очир (Аварга)
  3. Р.Билгүүнтулга (Мон Алтиус)
  4. М.Мөнхжаргал (Рояаль)

65 кг:

  1. Э.Төгсжаргал (ҮБТДС)
  2. Б.Ууганбаяр (ИЗОУИС)
  3. Д.Төрбаяр (МУБИС)
  4. О.Түвшинжаргал (Рояаль)

74 кг:

  1. О.Сүлдхүү (ҮБТДС)
  2. Б.Сундуйжадамба (ИЗОУИС)
  3. С.Бямбабаяр (Аварга)
  4. Ч.Гэндэн-Яримпил (МУБИС)

86 кг:

  1. Ц.Лувсан-Адъяа (Аварга)
  2. Б.Идэрхангай (СЭЗИС)
  3. Э.Алтанбаяр (ИЗОУИС)
  4. Б.Баавар (ҮБХИС)

97 кг:

  1. Э.Уугангэрэл (Мон Алтиус)
  2. Ө.Шийрэв (ҮБТДС)
  3. Н.Баярбаатар (МУБИС)
  4. Б.Адъяасүрэн (ҮБХИС)

125 кг:

  1. Ц.Мөнхбаяр (ҮБТДС)
  2. М.Сумъяабазар (Аварга)
  3. Д.Бямба-Эрдэнэ (ҮБХИС)
  4. Г.Түвшинтөр (Мон Алтиус)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Б.Энхзул (ҮБХИС)
  2. Г.Оюундарь (ИЗОУИС)
  3. Ж.Золзаяа (МУБИС)
  4. Г.Саруулбуян (ҮБТДС)

53 кг:

  1. Ч.Отгонтуяа (ҮБТДС)
  2. Б.Энхцэцэг (ХУИС)
  3. А.Наранцацрал (Мон Алтиус)
  4. Б.Отгонтуяа (МУБИС)

57 кг:

  1. М.Дөлгөөн (ҮБТДС)
  2. Б.Марал (ИЗОУИС)
  3. Б.Дэлгэрмаа (Мон Алтиус)
  4. Э.Рэнцэнханд (МУБИС)

62 кг:

  1. Б.Хонгорзул (ИЗОУИС)
  2. М.Ренцэнханд (Рояаль)
  3. Б.Анударь (ОУЭЗБИС)
  4. Б.Лхам (МУБИС)

68 кг:

  1. Ө.Пүрэвсүрэн (ИЗОУИС)
  2. Т.Энхжин (Мон-Алтиус)
  3. Ц.Амгалан (ҮБХИС)
  4. А.Даваажаргал (ҮБТДС)

76 кг:

  1. Э.Даваанасан (ҮБХИС)
  2. Ө.Одбаг (Аварга)
  3. Б.Найдансүрэн (МУИС)
  4. Н.Тунгалаг (ҮБТДС)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Оюутан бөхчүүд өрсөлдөв  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй