Шууд Chart

ОХУ-д болсон англи хэлний олимпиадад Монгол охин гуравдугаар байр эзэлжээ

2022-05-02 10:40:00

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагч өрсөлдсөн англи хэлний олимпиадын 10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлжээ.

ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр тогтмол явуулсан байна.  

Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн улсын лингвистикийн их сургууль өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд зохион байгуулж, Майн баярын өмнөх өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-д болсон англи хэлний олимпиадад Монгол охин гуравдугаар байр эзэлжээ  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй