Шууд Chart

Г.Эрдэнэбилэгийн "Тэгри чину" энэ сард үзэгчдэд хүрнэ

2022-05-02 13:19:47

"Хийморь" уран сайхны киног бүтээсэн “Belgute pictures”-ын хамт олон шинэ бүтээлээ танилцууллаа.

Тэдний ээлжит бүтээл "Тэгри чину" хэмээх олон ангит уран сайхны кино бөгөөд жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг найруулж, мөн өөрөө гол дүрд нь тогложээ.

Энэ сарын сүүлээр үзэгчдэд хүрэх уг киноны гол дүрийг Монголын сор болсон уран бүтээлчид амилуулжээ. Тухайлбал, Ангол овгийн тэргүүн Засаг Жарайн дүрд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Хэрээ овгийн Тахилчийн дүрд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Цагаан гавал овгийн үхэшгүй Азарын дүрд Г.Эрдэнэбилэг, Хадаан овгийн тэргүүн Хадун Саёогийн дүрд С.Ариунбямба нар тоглосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Эрдэнэбилэгийн "Тэгри чину" энэ сард үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй