Монгол Улсын нэрийн өмнөөс "Токио-2020" олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай иргэншлээ сольж, олон улсад Азербайжаны нэрийн өмнөөс барилдана гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэжээ.
Тэгвэл одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооны удирдлага Моллайгийн хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоотой зөвшилцөж байгаад энэ асуудалд зохих хариу өгөх юм байна.
Мөн Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад "Одоохондоо энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид албан ёсоор мэдэгдэл хийх болно" гэсэн юм.
Саид Моллайгийн хүсэлтийг Азербайжаны жүдо бөхийн холбоо хэлэлцэж байгаа гэв | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.