Шууд Chart

“Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов

2022-05-03 12:50:31

УИХ-ын Тамгын газраас Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран УИХ-ын гишүүдэд зориулан “Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт АНУ-аас Конгрессийн гишүүн асан Фил Инглиш, Жеймс Слаттэри нар цахимаар оролцож, хууль тогтоох байгууллагад иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хууль тогтоох процесст иргэдийн саналыг тусгах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэж, хариуг нь өгөх, үүнд цахим технологийг ашиглах, хууль тогтоох байгууллагын мэдээллийг олон нийттэй хуваалцах зэрэг сэдвүүдээр оролцогчдод мэдээлэл өгөв.

Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монгол Улсын Их Хурал иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээлэл хуваалцлаа.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэхэд УИХ-ын гишүүд зочин илтгэгчдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ харилцан санал бодлоо хуваалцсан бөгөөд УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хуралд суудалтай намын бүлгийн ажилтнууд мөн хамрагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


“Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй