БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 2-3-ны өдрүүдэд Азийн олимпын зөвлөлийн Зөвлөх хорооны уулзалт болж байна.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь тус хорооны гишүүн бөгөөд уулзалтын үеэр “Ганвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын тайлан, аравдугаар сард болох Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхий ассамблейн тайлан мэдээ болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг спортын үүрэг оролцоо, АОЗ-өөс хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд асуудлуудыг авч хэлэлцлээ.
Мөн БНСУ-ын ҮОХ-ноос хэрэгжүүлж эхэлж буй дижитал шилжилт, цахим метаверс орчинд ажиллах боломжийн тал дээр харилцан мэдээлэл солилцож, технологийн шинэчлэл хийх тал дээр хамтран ажиллах боломжийг судлахаар болов. Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын үеэр хэрэгжүүлсэн виртуал Монгол хаус төслийн талаар туршлагаасаа хуваалцав.
Ази тивээс сонгогдсон ОУОХ-ны гишүүд энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ноён Юн Сук Ёл-той уулзаж, спорт-олимпизмын хөдөлгөөнийг Ази тивд түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Азийн олимпын зөвлөлийн дэргэдэх зөвлөх хорооны уулзалт боллоо | ||
Үзсэн: 616 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.