Шууд Chart

Албан хаагчдад жендэрийн дүн шинжилгээний үр дүнг танилцууллаа

2022-05-04 11:38:11

Жендэрийн үндэсний хороо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд “Байгууллагын захиргааны дотоод дүрэм, журамд жендэрийн асуудлыг тусгах нь” семинарыг НЗДТГ-ын хэлтэс, тасгийн дарга болоод ахлах мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Уг семинар нь шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн асуудал; эмэгтэй, эрэгтэй ажилтанд албан тушаал эрхлэх, ахиж дэвших боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байгууллагын захиргааны дотоод дүрэм, журам; хүний нөөцийн бодлогыг жендэрийн өнцгөөс шинжлэх; сайн жишээ туршлагыг илрүүлэх зорилготой.

Энэ үеэр Жендэрийн үндэсний хорооны жендэрийн зөвлөх Т.Амгалан албан хаагчдад “Монгол Улсын төрөөс баримталж буй жендэрийн бодлого, хууль эрх зүйн орчин ба Жендэрийн үндсэн ойлголт”, “Төрийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй тэгш хандлагын баталгаа, бодлого, журам, санаачилга” зэрэг сэдвээр танилцуулга хийн, ойлголт өгөв.

Мөн албан хаагчид шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн асуудлын хүрээнд санал солилцон хэлэлцсэн бөгөөд жендэрийн дүн шинжилгээ, баримтын судалгааны үр дүнтэй танилцлаа.


Албан хаагчдад жендэрийн дүн шинжилгээний үр дүнг танилцууллаа  
Үзсэн: 566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй