Хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар дахин хамтран дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан тэд энэ удаа Монголын сонгодог бүтээлүүдийг онцолжээ.
Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын бүтээлийг "Memory" поп оркестраар түрлэг нэмж, хийл, төгөлдөр хуурын хөгөөр хэрхэн эгшиглэхийг мэдрэх боломжийг олгож байгаа аж.
“Clorious Mongolia” хэмээн нэрлэгдсэн тэдний хөгжмийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ сарын 28-ны 19:00 цагт “MSM” компанийн show room-д болох юм.
“The Best of classics” тоглолт болно | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.