Шууд Chart

“Оюухай-2014” наадамд M.Уянсүх түрүүллээ

2014-06-18 10:28:00

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам Хэнтий аймгийн Дархан суманд боллоо. Ес дэх удаагаа болж буй тус наадамд 30 гаруй яруу найрагч оролцсон байна. 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, яруу найрагч Б.Чулуунцэцэг дэд байрын эзэн болжээ. Удаах байруудад  В.Нэргүй, Б.Энхжаргал, залуу яруу найрагч Э.Гантулга нар шалгарчээ. 
 
Наадмыг Р.Чойномын нэрэмжит “Өд” сан, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Монгол “Уламжлал” академи хамтран зохион байгуулсан юм.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Оюухай-2014” наадамд M.Уянсүх түрүүллээ   
Үзсэн: 1643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй