Манай улс нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, жонш зэрэг 10 орчим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлодог. Цаашид эрдэс бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд хайгуулын ажлын төлөвлөгөөг эрчимжүүлэх шаардлага бий болсон байна.
Иймээс энэ жил геологийн суурь судалгааны ажилд улсын төсвөөс 27 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үр дүнд нь геологи хайгуулын ажил сэргэнэ гэсэн хүлээлт байна.
Шинэ журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар нээлттэй, ил тод явуулах зохицуулалт хийсэн нь энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах нэгэн гарц гэж харж байна.
Энэ жил 350-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа нь сүүлийн 7 жилд олгосон зөвшөөрлөөс ч их тоо юм.
| 2.3 сая га талбайд хайгуулын 400 орчим тусгай зөвшөөрөл нэмж олгоно | ||
| Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.