Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй тус дүүргийн одонтой ээжүүдийн “Алунгоо эх” ТББ-ын төлөөлөл өнөөдөр уулзаж, хамтран ажиллахаар боллоо.
Дээрх төрийн бус байгууллагын одонтой ээжүүд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй “Алдарт эх-2022” спортын наадамд дүүргээ төлөөлөн оролцох гэж байгаа аж.
Уг тэмцээн энэ сарын 14, 15-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд дэмжиж хамтран ажиллахыг хүссэн байна.
Тэмцээн гар болон сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс гэсэн таван төрлөөр 14 багийн 400 гаруй тамирчин өрсөлдөх юм байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Алунгоо эх” ТББ-тай хамтран ажиллана | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.