Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.
2022 оны 05 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
2022 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.