“Уран гоёл” урлангаас маргааш "The One event hall"-д хувцас загварын том шоу хийх гэж байна.
Зохион байгуулагчийн зүгээс “Зүгээр нэг байдаг л шоу биш, урлахуй, урлаг хоёрыг хослуулж ирсэн зочдыг Монгол соёлоороо гайхшруулсан арга хэмжээ болгоно” гэсэн юм.
Язгууртны, угсаатны, өдөр тутмын, хуримын 60 гаруй загвар толилуулах энэ шоунд Гадаадын Элчин сайдууд, улстөр, бизнес, урлан соёлын алдартнууд зочлон ирэх бөгөөд Төрийн туульч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Балдандорж, гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “Алтай”, “Мөнхийн реп”, “UB Drums” хамтлаг, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Г.Алтангэрэл, Г.Номуун, эвэр бүрээч С.Одсүрэн, хийлч Х.Ариунсайхан, реги Macho нарын зэрэг уран бүтээлч, загварын Андра агентлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ..
Хувцас загварын шоу маргааш болно | ||
Үзсэн: 918 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.