"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.6 сая төгрөг болсон.
Энэ нь 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 218.300 төгрөг буюу 15.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувийг 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулвал 7.8, үйлдвэрлэл үйлчилгээний орлого 1.1, бусад орлого 0.1 нэгж хувиар буурчээ.
Гэтэл тэтгэвэр тэтгэмжийн орлогын эзлэх хувь 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн онд өрхийн орлого нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн орлого өссөн нь гол нөлөө үзүүлж байна.
| Цалин хөлсний орлого буурч, тэтгэвэр тэтгэмжийн орлого нэмэгджээ | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.