Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1654 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан зургаа, хулгайлах 11, дээрэмдэх хоёр, танхайрах долоо, бусдын биед гэмтэл учруулах нэг, зам тээврийн хэрэг 10, осол 14 гарч 14 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Урин дулаан цаг ирж, иргэдийн хараа хяналт суларснаас гэмт этгээдүүдэд боломж олгодог үе билээ. Иргэд өөрсдийн хараа хяналтаа сайжруулж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, зуслан, хөдөө гэхчилэн орон байраа эзэнгүй орхиж эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн машинаа гэрэлтүүлэгтэй, хамгаалалттай газарт тавьж аливаа эрсдэлд өртөхгүй, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Машинаа гэрэлтүүлэгтэй газар тавихыг анхааруулав | ||
Үзсэн: 1919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.