Шууд Chart

Өвөрхангайн харцага, арслан хоёр үзүүр булаалдлаа

2022-05-08 10:51:50

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” СХ, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” СХ, “Бумбат зүрх” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Империал Кастли” ХХК, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Дорнын өртөө” ХХК, “ДГА АЗЗА” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвөрхангайн харцага, арслан хоёр үзүүр булаалдлаа  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй