Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Номиносүкүнэ сүмд дохёнд гарах ёслол үйлджээ

2022-05-08 11:38:48

 

Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт Японы нийслэл Токио хотын Номиносүкүнэ сүмд дохёнд гарах ёслол үйлджээ.

Уг нь ёкозүна цол хүртсэнийхээ дараах Токио башёгийн өмнө ёслол хийдэг ч цар тахлын улмаас Зуны тэмцээн болж хойшлогдсон байна.

Мөн Сүмо бөхийн холбооноос өнөөдөр эхлэх Зуны тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг гаргасан байна.

Ёкозүна Тэрүнофүжи эхний өдөр комүсүби Дайэйшёо, хоёр дахь өдөр маэгашира Такаясүтэй таарчээ.

Аварга өнгөрсөн тэмцээний дундуур зүүн өвдөг, баруун шагайгаа гэмтээгээд тэмцээнээс гарсан. Түүний багш Исэгахама ояката “Хаврын тэмцээний өмнөх үеэс биеийн байдал сайн байгаа. Угаасаа архаг гэмтэл нь илааршаагүй хойно хянамгай барилдахаас өөр арга алга. Бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд оролцсон. Зуны тэмцээнд барилдана гэж өөрөө хэлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Номиносүкүнэ сүмд дохёнд гарах ёслол үйлджээ  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй