Шууд Chart

Швейцарийн эмч нар орон нутагт хагалгаа хийлээ

2014-06-18 14:04:26

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Швейцари улсын мэс заслын эмч нарын баг тавдугаар сарын 26-ны өдрөөс зургаадугаар сарын 14-ний өдрийг хүртэл аймгийн БОЭТ-ийн Мэс заслын клиникт ажиллалаа.

 

Швейцарийн мэс заслын таван эмч, ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн багш, мэдээгүйжүүлгийн эмч нар орчуулагч нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр БОЭТ-д ажиллах хугацаандаа хүүхдэд эвэрхий, буугаагүй төмсгийг эмчлэх, насанд хүрэгчдэд цөсний чулуу авах зэрэг нэн яаралтай 15 хагалгааг орчин үеийн шинэ дэвшилтэт аргаар хийсэн байна.
 
Мөн БОЭТ-ийн эмч нарыг дадлагажуулах зорилгоор  хамтран хагалгаа хийж, сургалт явуулсан ба Хархорин, Есөнзүйл сумдад ажиллаад буцлаа. Өмнө нь 2007 онд тус улсын эмч нар энэ аймагт ирж ажиллаж байжээ. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Швейцарийн эмч нар орон нутагт хагалгаа хийлээ   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй