Дэлхийн сая сая хүнийг өөртөө дурлуулсан хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхээр "8 жил, 8 зорилго" урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй Монголын хөлбөмбөгийн холбоо “Нийтийн хөлбөмбөг" өдөрлөгийг эхлүүллээ.
Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Тамгын Газар, Нийслэлийн Спортын Газар, ҮХАҮТ, Боловсролын Ерөнхий Газартай хамтран ажиллаж байна.
Нээлтийн өдөр Сүхбаатарын талбай дахь ногоон талбайд өсвөрийн академи, Би Си Эйч Лионс, Ховд, Төв Буганууд, Атлетик 220 клубүүд нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөр зохион явууллаа.
Мөн МХБХ-ны нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажилладаг Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбооны хамт олон өөрсдийн танилцуулгыг хийж, нийтийн хөлбөмбөгт орхигдуулж болшгүй чухал нэг хэсэг болохоо харуулав.
Нийтийн хөлбөмбөгийн үйл ажиллагаа энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
"Нийтийн хөлбөмбөг"-ийн өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.