Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам тавдугаар сарын 1-нд Бразилын Кашиас-ду-Сул хотод эхэлсэн билээ.
Дөрвөн жил нэг удаа болдог тус наадамд чөлөөт бөхийн төрөлд манай улсаас 65 кг-д Н.Эрхэмбаяр, 70 кг-д Д.Чинзориг, 74 кг-д Ш.Батбаатар гэсэн гурван тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн хамт оролцохоор өчигдөр эх орноосоо мордов.
Манай гурван тамирчин одоогоос дөрвөн жилийн өмнө Туркийн Самсунд болсон наадмаас Н.Эрхэмбаяр, Д.Чинзориг нар мөнгө, Ш.Батбаатар хүрэл медаль хүртэж байв.
Монголын гурван бөх дифлимпод оролцохоор Бразилыг зорив | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.