Чех улсын Усти над Орлици хотноо болсон “Коцианы нэрэмжит” олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч Анхбаярын Хулан тэргүүн байрыг эзэлжээ.
64 дэх удаагаа зохион байгуулагдаж буй эл тэмцээнд Монгол хүүхэд анх удаагаа түрүүлсэн нь энэ юм.
“Коцианы нэрэмжит” тэмцээнд оролцсон Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа гуравдугаар байранд шалгарч, У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай нэгдүгээр байр, Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа, нар тусгай гуравдугаар байранд оржээ.
Элчин сайд Д.Гансүх шилдэг хүүхдүүдийн концертыг үзэж, тэргүүн байр эзэлсэн А.Хуланд шагналыг нь гардуулсан байна.
Ярослав Коциан 1883 онд Усти над Орлици хотод төрсөн Чехийн хамгийн алдартай хийлч бөгөөд түүний нэрэмжит тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж иржээ. Энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг гэсэн орны хүүхдүүд оролцжээ.
Олон улсын хийлчдийн тэмцээнд Монгол хүүхэд анх удаа түрүүлжээ | ||
Үзсэн: 425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.