Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь “Сутайн бор” уулын клубийн тамирчид МҮОХ-нд зочилж, олимпын музей үзлээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэднийг хүлээн авч уулзав.
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит тус клубийн 14 тамирчин спорт авиралтын УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.
“Том тэмцээний өмнө тамирчдаа МҮОХ-нд зочлуулж, ийм сайхан музей үзсэндээ маш их баяртай байна” хэмээн “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо ярив.
“Сутайн бор” клубийн тамирчид олимпын музейтэй танилцав | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.