"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл өөрийн дасгалжуулагч Б.Баттулгын хамт ойрын үед Истанбулыг зорих гэж байна.
Тэднийг олимп, дэлхийн аварга, Европын есөн удаагийн аварга Таха Акгулы бэлтгэлд урьсан бөгөөд хүнд жингийн Лхагваа-Таха нар ойрмогхон хоёр ч удаа хүч үзээд байгаа билээ.
Анх “Токио-2020” олимпын хүрэл медалийн төлөө тэд халз тулж, улмаар энэ оны хоёрдугаар сард болсон Яшар Догугийн финалд дахин таарсан юм. Одоогоор хоорондын барилдааны харьцаагаар Тахагийн давуутай байгаа ч өсч яваа өрсөлдөгчтэйгээ ойрхон нөхөрлөж, тогтмол мессеж бичилцдэг ажээ.
ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл дасгалжуулагчийн хамт Истанбулыг зорино | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.