Шууд Chart

Унгар, Монгол ардын дуу ижил төстэйг судлаачид тогтоожээ

2022-05-11 11:43:19

Унгар Улсын ардын дуу нь Монгол ардын дуутай ижил төстэйг судлаачид тогтоожээ. Тодруулбал, хөөмий, исгэрээ хэрэглэгддэг нь яалт ч үгүй төстэй нь анзаарагджээ. Тэр ч бүү хэл олон арван жилийн өмнө тууль хайлдаг байжээ.

Унгар Улсын ардын дууны үүсэл хөгжлийг XVIII зууны үеэс үүссэн гэж үздэг. Тус үеийн хөгжмийн зохиолч Белло Барто, Золтон Кардолин нарыг улсынхаа ардын дууны хэв маягыг бий болгосон гэж тэмдэглэсэн байдаг.

Гэхдээ тэднээс өмнө ч дээрх улсын ардын дууны хөг аялгуу, донж ойролцоо байсан болов уу гэж эрдэмтэд таамагладаг аж.

Аливаа улсын дуу хөгжим, урлаг спорт тухайн улсынхаа зан заншил, соёл, аж байдалтай салшгүй холбоотой тул уншигч та тус улсын ардын дууг сонсож үзвэл илүү тодорхой мэдрэгдэх болов уу.  

Унгар Улсын ардын дууны шүлэг нь дөрөв болон зургаан мөрөөр бичигддэг аж. Ингэхдээ лимбэ, хуур, бөмбөр, хил хуур, хэнгэрэг зэрэг хөгжим тоглож, баяжуулдаг байна. Мөн хөгжмийн зохиолчид нь цигануудын дууг судалж байсан бөгөөд тэрхүү дуунаас ч үүдэлтэй байж болно гэж судлаачид тэмдэглэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Унгар, Монгол ардын дуу ижил төстэйг судлаачид тогтоожээ   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй