Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, Монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм.
Тодруулбал, 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байв. Харин 2021 онд баяр наадмыг тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон.
Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмыг хэн найруулах нь сонирхол татаж байлаа. Тэгвэл "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзаж, Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллахаар боллоо.
Тэрбээр өмнө нь 2016, 2017, 2018 оныхыг найруулж, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулсан билээ.
Н.Наранбаатар Улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг дөрөв дэх удаагаа найруулна | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.