Шууд Chart

Монголын баг Бразилын аварга багт хожигдож тэмцээнээ дуусгалаа

2022-05-12 11:37:54

 

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тавдугаар сарын 9-нд эхэлсэн.

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Team IHC" сүүлийн тоглолтдоо Бразилын аварга "Imperial Esports" багт 2-1 (11-16, 16-10, 16-12) харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

"Team IHC" эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн "Astralis" багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын "Complexity Gaming" багт 16-13 харьцаагаар хожигдсон ч гурав дахь тоглолтдоо Австралийн "Renegades" багийг 16-10, 16-12 харьцаагаар хожсон.

Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн оролцсон Монгол Улсын төлөөлөл "Team IHC" ийнхүү анхны дэлхийн аваргадаа амжилттай оролцож Монголын И-Спортын түүхэд шинэ хуудас нээлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг Бразилын аварга багт хожигдож тэмцээнээ дуусгалаа  
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй